ЭМЯам, АХБанк, АХБанкны Эрүүл мэндийн салбарын төслийн хамт олондоо баярлалаа

ЭМЯам, АХБанк, АХБанкны Эрүүл мэндийн салбарын төслийн хамт олондоо баярлалаа

Тус эмнэлэг коронавирусын (Ковид-19) халдварт цар тахлын үед эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны хүрээнд эрчимт эмчилгээний 50 ор, тусгаарлан эмчлэх 200 орыг дэлгэн ажиллуулах бэлтгэлийг бүрэн ханган ажиллаж байна. Ялангуяа цар тахлын халдварын дэгдэлтийн үед зүрх судас,мэдрэл, харвалт шигдээсийн болон мэдрэлийн мэс засал, зүрхний мэс засал, мөн уушгины эмгэгийн лавлагаа тусламжийг тасралтгүй үзүүлсээр байгаа билээ.


       2021 оны 02 сарын 11-ний өдөр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ЭМЯ-наас Drager брендийн EVITA V600 маркийн 7 ширхэг амьсгалын аппарат, Pulmo vista 500 маркийн Уушгины үйл ажиллагааг хянах /Lung impedance tomography/ аппарат 4 ширхэг тус тус Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүлээлгэн өглөө. 
       Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр ЭМЯ-аас АНУ-ын Hillrom брендийн WELCH ALLYN маркийн 21 ширхэг ларингоскопын иж бүрдлийг хүлээн авч, үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.
       Дээрх тооны төхөөрөмжөөс Драгер брендийн EVITA-V600 маркийн амьсгалын аппарат нь амьсгалын хүнд хэлбэрийн дутагдалтай, уушгины хүнд хатгалгаа амьсгалын хүнд дутагдлаар хүндэрсэн зэрэг амьсгалын эмгэгийн үед хэрэглэх сүүлийн үеийн програм хангамжтай өндөр түвшний аппарат гэдгийг мэргэжлийн эмч нар тодорхойлж байгаа юм. 


      Уушгины үйл ажиллагааг хянах  LUNG IMPEDANCE TOMOGRPHY нь зөөвөрлөж, тээвэрлэх боломжгүй, амьсгалын аппараттай, амьсгалын хүнд дутагдалд орсон эмчлүүлэгчийн уушгины үйл ажиллагааг хянах боломжийг олгосон хамгийн сүүлийн үеийн шинэ технологи төдийгүй Монгол улсын Эрүүл мэндийн салбарын практикт урьд өмнө ашиглагдаж байгаагүй технологи бүхий аппарат гэдгээрээ онцлог юм.    


       Эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах хүрээнд дэлхийн бренд, чанарын өндөр стандарт, шаардлагыг бүрэн хангасан, эдэлгээ урттай, тоног төхөөрөмжүүд хуваарилсан явдалд тус эмнэлгийн нийт эмч, ажилтнууд туйлын талархалтай байгаагаа Азийн хөгжлийн банк болон Эрүүл мэндийн яамандаа илэрхийлж байна.