Талархал

Талархал

2015.03.31

Сайн байцгаана уу.

Миний бие сүүлийн 3 сарын турш хоолой сэрвэгнэж, хий ханиалгаад өрхийн эмчдээ үзүүлж харшлын төрөл бүрийн эм уусан боловч эдгэсэнгүй. Сүүлдээ ханиалгах бүрт толгой лугшиж өвдөөд маш их зовиуртай байсан юм. Ингээд 3-р сард чих, хамар хоолойн Ш.Оюунтуяа эмчид үзүүлэхэд “Таны хоолой маш их хуурайшилтай байна” гээд тос бичиж өгөөд 10 удаа хоолойндоо арчлага хийлгэ гэсэн. Зөвлөмжийн дагуу сувилагч Бадамаа эмчилгээг маань хийсэн. Ингээд 2-3 удаа арчлага хийлгээд шөнөжин өдөржин ханиалгахгүй хэвийн сайхан боллоо. Одоо ч эгч нь 4 удаа арчуулна. Ингээд эмчилгээ маань дуусна.

Эмч, сувилагч 2 дүүдээ өвчнөөс минь салгаж өгсөнд маш их баярлалаа. Мөн 3-р эмнэлгийн бүх эмч, сувилагч нартаа эрүүл энхийг хүсье.

Бичсэн. Ж.Дуламжав 88015248