УГТЭМНЭЛГИЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН ТАСАГТ ИЖ БҮРЭН ЗАСВАР ТОХИЖУУЛАЛТ ХИЙГДЛЭЭ

“Нью Семетри” ХХК, Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Эмгэг судлалын тасагт нийт 180 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийлээ.

Тус эмнэлгийн Эмгэг судлалын тасаг нь 1985 оноос хойш их засвар хийгдэж байгаагүй, жил бүр урсгал засвар хийж байсан. Энэ удаад иж бүрэн засвар тохижилт хийгдэж, хамгийн сүүлийн үеийн хөргөлтийн тоног, төхөөрөмжүүд суурилуулагдаж, нийт хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүллээ. Мөн салах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулах 2 танхимтай болж эмнэлгийн нөхцөлд төдийгүй гэрээр бурхан бологсдыг сүүлийн замд нь гүн хүндэтгэлтэй үдэх олон улсын стандартын нөхцөлийг бүрдүүлж чадлаа.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд тус эмнэлгийн Эмгэг судлалын тасгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж шарил тээвэрлэх, хадгалах, салах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулах, шарилыг оршуулгад бэлтгэх, иргэдэд оршуулгын үйлчилгээний талаарх бодит мэдээллээр хангах үйлчилгээг орчин үеийн үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн цогц үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрэн бүрдүүллээ.

УГТЭ-ийн тусламж үйлчилгээг сайжруулж, иргэд үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцсэн орчин үеийн, соёлтой шинэлэг үйлчилгээг бий болгоход нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өгөөмөр гараа сунган ажиллаж буй “Нью Семетри” ХХК-ны удирдлага, хамт олонд УГТЭ-ийн захиргаа нийт хамт олны өмнөөс эрүүл энх, сайн сайхныг хүсч талархал дэвшүүлж байна.

Сайн үйлс бүхэн түгэн дэлгэртүгэй.