УРОЛОГИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖИЙГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

2021 оны 03 сарын 15-ны өдөр Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар Герман улсын KARL STORZ-ENDOSKOPE фирмийн ТС200 маркийн хамгийн сүүлийн үеийн програм хангамжтай өндөр түвшний Урологийн мэс заслын дурангийн аппарат дагалдах хэрэгслийн хамт хүлээн авлаа. Ингэснээр тус эмнэлгийн Урологийн мэс заслын тусламж үйлчилгээ өргөжиж энэхүү шинэ тоног төхөөрөмжийн тусламжтайгаар шинээр 8 төрлийн мэс засал хийх боломж бүрдэж байгаа юм.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах хүрээнд дэлхийн бренд, чанарын өндөр стандарт, шаардлагыг бүрэн хангасан, эдэлгээ урттай, хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангасанд тус эмнэлгийн захиргаа, нийт эмч, ажилтнууд туйлын талархалтай байгааг Эрүүл мэндийн яамандаа илэрхийлж байна.