УГТЭ-ийн мэс заслын ерөнхий зөвлөх эмч Н.Баасанжав Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дээд шагнал болох “Алтан” медалиар шагнууллаа

МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич, доктор, профессор, УГТЭ-ийн мэс заслын ерөнхий зөвлөх эмч Н.Баасанжав Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дээд шагнал болох “Алтан” медалиар шагнуулсан явдалд тус эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир, Эрдэм шинжилгээ, сургалт хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Батгэрэл нар хүлээн авч уулзаж, Эмнэлгийн захиргаа хамт олны хүндэтгэлийн талархлын бичиг гардууллаа. 


Монгол улсын шинжлэх ухаан, анагаах ухаан, Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 50 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж, үнэлж баршгүй их хувь нэмрийг оруулсан эрхэм гавьяагаараа дэлхий дахинаа үнэлэгдэж Дэлхийн Оюуны Өмчийн байгууллагаас “Алтан медаль” хүртсэн явдалд тус эмнэлгийн захиргаа, хамт олон туйлын баяр талархалтай байгааг МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич, доктор, профессор, УГТЭ-ийн мэс заслын ерөнхий зөвлөх эмч Н.Баасанжав зөвлөхөд илэрхийллээ.


Зөвлөх эмч, академич Н.Баасанжав: Энэ шагнал бол яахын аргагүй Шастины эмнэлэгтэй салшгүй холбоотой юм. Учир нь энэ эмнэлгийн захиргаа, хамт олны дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагааны үр дүн гэж билээ. Тиймээс би УГТЭ-ийн захиргаа, нийт хамт олонд талархал дэвшүүлж, ажлын амжилтыг хүсэж байна” гэж ярилаа. 
Академич Н.Баасанжав багшдаа эмнэлгийн хамт олныхоо өмнөөс дахин баяр хүргэж эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөж байна.