КОРОНАВИРУСТ (КОВИД-19) ХАЛДВАРЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ СЭДВЭЭР ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

КОРОНАВИРУСТ (КОВИД-19) ХАЛДВАРЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ СЭДВЭЭР ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


     2021 оны 04 сарын 30-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг, Монголын уушги судлалын нийгэмлэг хамтарч коронавируст (Ковид-19) халдварын оношилгоо, эмчилгээний менежмент сэдвээр цахим сургалт зохион байгууллаа. 
     Тус сургалтад АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Уушги, харшил судлалын тэнхимийн ахлах багш, АУ-ны доктор, профессор Д.Ичинноров “Covid-19-тэй өвчтөний менежмент антибиотик эмчилгээний хэрэглээ” сэдвээр хамгийн сүүлийн үеийн оношилгоо, эмчилгээний талаар маш дэлгэрэнгүй мэдээлэл бүхий сургалтыг удирдан явуулав. 

     Тус сургалтад УГТЭ-ийн эмч мэргэжилтнүүдээс гадна УХТЭ, ХӨСҮТ, Уушгины нийгэмлэгийн нийт 140 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж, сургалт нээлттэй асуултаар дүүрэн маш сонирхолтой сургалт боллоо. 
     УГТЭ-ийн нийт хамт олны зүгээс АУ-ны доктор, профессор Д.Ичинноров багшид үүгээр дахин талархал дэвшүүлж эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөж байна.