УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ДЭЭР “СУВИЛАГЧ, ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНИЙ НЭРЭМЖИТ САР”-ЫН АЯН ЭХЭЛЛЭЭ

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ДЭЭР “СУВИЛАГЧ, ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНИЙ НЭРЭМЖИТ САР”-ЫН АЯН ЭХЭЛЛЭЭ


     Тус эмнэлэг жил бүрийн 5 дугаар сард тохиодог “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтан байгууллагын хэмжээнд уламжлал ёсоор “Сувилагч, Тусгай мэргэжилтний нэрэмжит сар”-ын аянг зохион байгуулдаг бөгөөд энэ удаа 9 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү аяныг “Цар тахлын үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулъя” уриатайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа юм. 


     2021 оны 05 сарын 03-ны өглөө энэхүү аяны үйл ажиллагааны нээлт болгож эмнэлгийн удирдлага, захиргааны хамт олны зүгээс Ковид-19 цар тахлын хүнд цаг үед эмнэлгийнхээ нийт 380 сувилагч, тусгай мэргэжилтнээ эмнэлгийн үүдэндээ угтан авч, хүн бүрт халдвараас сэргийлэх болон дархлаа дэмжих гарын бэлэг (N95 маск, витамин С 1000 мг, шоколад) тарааж, цар тахлын хүнд цаг үеийн нөр их хөдөлмөрт нь ажлын амжилт хүсч, сэтгэлийн дэмээр урам хайрлалаа.