СУВИЛАГЧ, ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭ ШАГНАЖ АЛДАРШУУЛЛАА

УГТЭ-ийн нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүд Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 аймшигт цар тахлын аюулаас сэргийлж, ард түмнийхээ эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр, цаг наргүй, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн энэ хүнд цаг үед төр засгийнхаа даалгаврыг ёсчлон биелүүлж, зөв сэтгэл, зөв хандлага, зөв хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хүчээ нэгтгэн ажилласаар байна.

Жил бүрийн 5-р сарын 12-ны “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан Коронавирусын (Ковид-19) халдварт цар тахлын эрчимтэй дэгдэлт, халдварын давлагааны үед эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг ханган, болзошгүй халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдварын үеийн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, манлайлан ажилласныг үнэлэн Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/92 дугаар тушаалаар Эрүүл мэндийн салбарын шагнал “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр 11, ЭМЯ-ны “Жуух бичиг”-ээр 7 сувилагч, тусгай мэргэжилтэн тус тус шагнагдлаа. Мөн Баянгол дүүргийн вакцинжуулалтын цэгт ард түмнийхээ эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр ажилласныг үнэлэн Баянгол дүүргийн “Хүндэт иргэн”-ээр Зөвлөх поликлиникийн сувилагч Г.Юмжирдуламыг шагнаж алдаршууллаа. 

Мөн тус эмнэлгийн Ахмадын зөвлөлийн гишүүн, ахмад ажилтан анхны Ерөнхий сувилагч ахмад ажилтан Л.Халтарыг хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах хүмүүнлэг, энэрэнгүй үйлсэд тасралтгүй 30 жил ажиллахдаа идэвх зүтгэл, оюун ухаан, авьяас чадвараа дайчлан, хоёргүй сэтгэлээр зүтгэн, өндөр хариуцлага, ёс зүйтэйгээр манлайлан ажилласныг үнэлэн МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсаныг гардуулж алдаршуулсан билээ.

Шагналыг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр болон тус эмнэлгийн удирдлагын баг гардууллаа.