“ЭМЧ СЭТГЭЛИЙН ХАНДИВ ӨРГӨЛӨӨ”

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Чих хамар хоолойн мэс заслын тасгийн их эмч Э.Төрмөнх өөрийн санаачилгаар КОВИД-ын халдварт өртөөд шаардлагатай эм тариагаа авах боломж багатай эмнэлгийн ажилтнууддаа сэтгэлийн дэм, тусламж үзүүлэх зорилгоор 500,000 төгрөгийн сэтгэлийн хандивыг эмнэлгийнхээ захиргаанд хүлээлгэн өглөө.

Уг хандив нь цалин багатай үйлчилгээний ажилтнууд болон амьдралын нөхцөл байдалд нь зайлшгүй дэмжлэг шаардлагатай халдварт өртсөн ажилтнуудад эмчилгээний дэмжлэг үзүүлэх зорилгыг агуулж байгаа билээ.

Э.Төрмөнх эмчдээ Эмнэлгийн захиргаа, нийт хамт олны нэрийн өмнөөс эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж ТАЛАРХАЛ илэрхийлье.

САЙН ҮЙЛС БҮХЭН ТҮГЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ЗАХИРГАА