ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН АЖЛЫН БАЙРНЫ ТАСРАЛТГҮЙ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, ажлын байран дээр эрүүл ахуйн дэглэмийг баримтлан ажиллах, хог хаягдалтай зөв зохистой харьцах мөн амь тэнссэн үеийн болзошгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд амилуулах суурь тусламжийг цаг алдалгүй хүргэх чадварыг эзэмшүүлэх зорилгоор эмнэлгийн дэмжин туслах, үйлчилгээний албадуудын ажилтануудад халдвараас урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн хариу арга хэмжээ авах болон амилуулах суурь тусламжийн сургалтыг тус тус зохион байгуулж байна.