АМИЛУУЛАХ СУУРЬ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ОРОЛЦОО-VII ТЭМЦЭЭН БОЛЛОО

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг 2021 оны 10 сарын 19 - ны өдөр сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ мэдлэг, ур чадвар, хандлагыг төлөвшүүлэх, амилуулах тусламж үйлчилгээг стандарт, удирдамжийн дагуу чанартай түргэн шуурхай үзүүлэх, тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад багийн гишүүн бүрийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор “Амилуулах суурь тусламж үйлчилгээ үзүүлэхэд эмнэлгийн мэргэжилтний оролцоо” сэдэвт 7 дахь удаагийн тэмцээнийг зохион байгууллаа.

Уг тэмцээнд 6 баг мөн 180 гаруй сувилагч тусгай мэргэжилтэнгүүд оролцлоо.

Тус тэмцээнд тэргүүн байранд “RISE UP’’ баг- (ЧХХМЗТ, ЭЭНТ, НМЗТ, МУЭТ), дэд байранд “ONE MINUTE ONE IIFE” баг- (ЗСМЗТ, ЗШТ, БДДШТ), гутгаар байранд “Амьдрал бэлэглье“ баг- (ЯТТ, ЕМЗТ, ХБЭСТ, ЕЭТ) тус тус шалгарлаа.