МХЕГ-ААС “МАНСУУРУУЛАХ БОЛОН СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ ЭМ, АНХААРАХ АСУУДАЛ, ХОЛБОГДОХ ТУШААЛ , ЖУРАМ”-ЫН ТАЛААРХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МХЕГ-аас Эрүүл мэндийн байгуулагуудад мансууруулах сэтгэц нөлөөт эмийн хэрэглээ зарцуулалттай холбоотой хийгдсэн хяналтын хүрээнд илэрсэн зөрчлүүдийг мэдээлэх, холбогдох тушаал, журам, хууль эрх зүйн баримтуудыг мөрдүүлж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 10 сарын 22-ны өдөр “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, анхаарах асуудал, холбогдох тушаал , журам” сэдвээр тус газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эм биобэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Энхцэцэг танхим болон цахим хосолсон хэлбэрээр сургалт зохион байгууллаа.

Тус сургалтанд эмнэлгийн Чанар аюулгүй байдлын алба, Эмзүй алба болон холбогдох 31 тасгийн 50 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа.