"ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛТГЭЛ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ"-Т АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

2021 оны 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд БГД-ийн нутаг дэвсгэрт хамрагдан үйл ажиллагаа явуулж байгаа 100-н төрийн захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудын “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-т Улсын гуравдугаар төв эмнэлэг хамрагдсан.

Уг үзлэг шалгалт нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, аж ахуй нэгж байгууллагын томилгоот бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулах, гамшгийн үеийн хүч хэрэгслийн харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит болгон зохион байгуулсан.

Тус эмнэлгийн Гамшгаас хамгаалах штаб нь үзлэг шалгалтын үеэр эмнэлгийн гамшгаас хамгаалах бэлэн байдал түүний хариу арга хэмжээг хэрэгжүүлж буй ажлын тайлан, мэдээг танилцуулж, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн бүр хамгаалах хэрэгсэл, үүргэвчтэй жагсаж шалгалтанд хамрагдлаа.

Үзлэг шалгалтын дүнг 2021 оны 10 сарын 28-ны 18.00 цагт БГД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимд танилцуулаж тус эмнэлэг үзлэг шалгалтын үнэлгээгээр “ДҮҮРЭН ХАНГАЛТТАЙ” үнэлэгдэж “ӨРГӨМЖЛӨЛ” мөнгөн шагналаар шагнагдлаа.