ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг 11 дүгээр сарын 12-ны өдөр Чихрийн шижинтэй тэмцэх Дэлхийн өдрийг “Чихрийн шижингийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ

Тус өдөрлөгийн үйл ажиллагаагаар эмнэлгийнхээ эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлт бүлгийн хүмүүсийн захын судсан дахь сахарыг тодорхойлж дотоод шүүрлийн булчирхайн эмчийн зөвлөгөө өглөө.

Өдөрлөгийн хүрээнд эмнэлгээр үйлчлүүлэгч иргэдэд зориулж чихрийн шижин өвчний талаар эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулж, чихрий шижин өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлж болох талаарх видео бичлэг үзүүлж, нийт 5 төрлийн гарын авлага, зөвлөмжийг 300 гаруй ширхэгийг бэлтгэн сургалт сурталчилгаа хийлээ.