УГТЭ-т ЭМЯ-НЫ САНХҮҮЖИЛТЭЭР ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ҮЙЛДВЭР БАРИГДАЖ БАЙНА

Уг үйлдвэр ашиглалтад орсноор тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, эрчимт эмчилгээ болон бусад тасгуудын нийт 220 гаруй хүчилтөрөгчийн төгсгөл бүхий эмчилгээний орнуудад хүчилтөрөгчийг хэрэгцээнд нь тохируулан, хүний оролцоогоогүйгээр ухаалаг ажиллагаагаар хийн хоолойгоор дамжуулах боломж бүрдэх юм. Мөн энэхүү төслийн хүрээнд хүчилтөрөгчийн баллон цэнэглэх компрессор суурилагдаж байгаа бөгөөд уг компрессорийн тусламжтайгаар зөөврийн хүчилтөрөгчийн баллоныг өөрөө цэнэглэх тул хойшид энэ төрлийн бүтээгдэхүүн худалдан авах хэрэгцээг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх юм.