2021 ОНЫ “ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-ААР ДАХИН ШАЛГАРЛАА

Монгол улсад Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд 12 сарын 10-12ны өдрүүдэд зохион байгуулагдсан “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2021” үзэсгэлэнд тус эмнэлэг өөрийн эмнэлгийн оношилгоо эмчилгээнд нэвтрүүлсэн нийт 11 чиглэлийн 32 шинэ дэвшилтэд технологийг танилцуулж оролцлоо.

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2021” үзэсгэлэнгийн шилдэг шалгаруулах номинацид тус эмнэлгээс нэр дэвшсэн бүтээлүүдээс МУ-ын Төрийн соёрхолт, Дэлхийн Оюуны Өмчийн Алтан Медальт “Нээлттэй болон дурангийн мэс заслын иж бүрдэл багажууд” сэдэвт бүтээл тэргүүн байранд шалгарч, “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-ын цом гардан авлаа.

Тус эмнэлэг нь шилдэг технологи нэвтрүүлэгч байгууллагаар ийнхүү 4 дэх удаагаа шалгарч байна. Өмнө нь 2016, 2018, 2019 онуудад дараалан шалгарч байсан.

Нийт хамт олондоо баяр хүргэе.