Энэ хүрээнд Улсын Гуравдугаар Төв эмнэлэг (УГТЭ) найман аймаг, хоёр дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудтай сүлжээ үүсгэн, мэргэшүүлэх, эмч, мэргэжилтнүүдийг нь чадвахжуулах болон ажиллан суралцах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Тиймээс өнөөдөр буюу гуравдугаар сарын 05-ны өдөр УГТЭ-ээс өөрийн хариуцсан Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ аймгууд, нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай санал солилцох, хамтран ажиллах санамж бичиг байгуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр УГТЭ-ийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир хэлэхдээ “Эрүүл мэндийн сайд С.Энхболдын үндэсний лавлагаа шатлалын эмнэлгүүдэд өгсөн үүрэг чиглэлийн дагуу бид та бүхэнтэй санал солилцох уулзалтыг зохион байгуулж, гурван жил тогтвортой үйл ажиллагааг хангахаар санамж бичгийг байгуулж байна. УГТЭ-ийн зүгээс хамтран ажиллаж буй эмнэлгүүдийнхээ эмч, мэргэжилтнүүдийг чадвахжуулах, сургах, зөвлөн туслах, орон нутагт эмчилгээ, оношилгооны дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд нь дэмжих, техник, технологийн ашиглалтыг сайжруулах зэрэг олон талын ажлуудыг хийхээр төлөвлөсөн. УГТЭ-ийн хувьд улсын хэмжээнд төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллага учраас бид хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлийн судалгаанд үндэслэн, нотолгоонд суурилсан зөвлөмж, дэмжлэгт удирдлагаар хангах зорилтот хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
УГТЭ-ээс дараах бодлого, чиглэлийн дагуу орон нутаг, дүүргийн эмнэлгүүдтэй хамтран ажиллана. Үүнд :
Сүүлийн жилүүдэд улсын төсөв болон төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд орон нутагт тоног төхөөрөмжийг шинэчлэх маш олон ажлууд хийгдсэн. Эдгээр тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах, тогтмол үйл ажиллагааг хангах, эмч, мэргэжилтнүүдийн тоног төхөөрөмж дээр ажиллах чадвахыг сайжруулах тал дээр дээрх эмнэлгүүдтэйгээ тууштай хамтран ажиллаж, хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтийг дээшлүүлэхэд анхаарна” гэлээ.
Дашрамд дурдахад УГТЭ-ийн хамтран ажиллах дээрх найман аймгийн нийт хүн амын тоо 835 мянга, нийслэлийн хоёр дүүргийн 567 мянга, нийт 1.4 сая гаруй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, эрүүл мэндийн үзүүлэлтийг дээшлүүлэхэд чиглэж байгаа аж.
Мөн энэ өдөр УНТЭ, УХТЭ-үүд орон нутаг, дүүргийн эмнэлэгүүдтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулаад байгаа юм.