“Oлон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”

“Oлон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Эмнэлгийн захиргаа, эрэгтэй эмч ажилтнуудын төлөөлөл нийт эмэгтэй ажилтнууддаа хүндэтгэл үзүүлж баярын мэндчилгээ дэвшүүлж гарын бэлэг гардууллаа.

Ковид-19 цартахлын үед эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдалд онцгой анхаарч, халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал хариу арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэн хоёргүй сэтгэлээр эмнэлгийнхээ төлөө үүрэг хариуцлага, ёс зүйтэй ажилласан та бүхэндээ баярлалаа.

Өргөн монголын хатан гоо

Өнөр бүлийн эзэн гоо

Бүүвэй аялах уян гоо

Бүхнийг шаглах уран гоо

Эрийг чимэх саран гоо

Энхрий аальтай бүсгүй гоо

Эрхэмсэг тансаг хатан гоо

Энгүй орчлонгийн эрхэм бүсгүй танд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн сайхан баярлаарай.