Нягтлан бодогч ажилд авна

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Бараа материалын хөдөлгөөнийг бүртгэх, гүйлгээ хийх, хяналт тавих
  • Бараа материалын биет үлдэгдэлд бүртгэлээр хяналт тавьж, тайлан бэлтгэх
  • Бараа материалын өртгийн тооцоог үнэн зөв бүртгэх
  • Бараа материалын тооллого хийх
  • Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу, мөн Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, Монгол улсын НББ-ын тухай хууль, бусад эрхийн актуудын хүрээнд санхүүгийн тайланг бэлтгэх, тайлагнах, бүртгэл хөтлөлтийг явуулах

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Санхүүч, нягтлан бодогч чиглэлээр 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай
  • Оффис програм хангамж болон санхүүгийн програм дээр ажиллах чадвартай
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Төлөвлөх, зохион байгуулах, манлайлах ур чадвартай
  • Ажил хэрэгч хянамгай, нямбай зан чанартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай, хурдан шаламгай, цаг ашиглалт сайтай
  • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй
  • Харилцааны соёлтой эерэг хандлагатай

Бүрдүүлэх материал

  • Шалгаруулалтанд орохыг хүссэн өргөдөл
  • Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх)
  • Иргэний үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх)
  • Төрийн албан хаагчийн I анкет маягт №1
  • 4х6 хэмжээтэй цээж зураг нэг хувь
  • Ажиллаж байсан байгууллагын эсвэл суралцаж байсан сургуулийн тодорхойлолт (ёс зүй, харилцаа хандлагын талаар тодорхой бичнэ)

Материал хүлээн авах хугацаа:

  • 2021 оны 8-р сарын 1-ний өдөр 17:20 цаг хүртэл

Байршил:

  • Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо Ард Аюуш 1А гудамж, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хүний нөөцийн хөгжлийн алба 1 тоот өрөө

Холбоо барих утас:

77000316