“КОРОНАВИРУСТ (КОВИД-19) ХАЛДВАРЫН ҮЕД ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

2022 оны 03 сарын 22-ны өдөр тус эмнэлгийн Тохиолдлын удирдлагын тогтолцооны шуурхай штабаас коронавируст цар тахлаас сэргийлэх, эрсдлийг давах туулах чиглэлээр 2020, 2021, 2022 оны эхний 3 сард хэрэгжүүлсэн ажлаа нэгтгэн дүгнэх, цаашид анхаарах асуудлаар “КОРОНАВИРУСТ (КОВИД-19) ХАЛДВАРЫН ҮЕД ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ-ийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт тасаг, төв, албадын дарга, эрхлэгч, ахлах сувилагч, ажилтан, Тохиолдлын удирдлагын тогтолцооны Шуурхай штабын нийт 82 бүрэлдэхүүн оролцлоо.

Хэлэлцүүлгээр КОВИД-19 цар тахлын үед халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны ололттой, туршлага болохуйц болон анхаарах сургамжит ажлууд, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хамтдаа санал солилцсон.

Тус хэлэлцүүлэгт “COVID-19 цар тахлын үед халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны нэгдсэн мэдээлэл”-ийг Тохиолдлын удирдлагын тогтолцооны Шуурхай штабаас, “COVID-19 цар тахлын үед хэрэгжүүлсэн үйл ажиллагааны ололттой, туршлага болохуйц болон анхаарах, сургамжит ажлууд, цаашид зайлшгүй хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээлэл”-ийг Тандалт, төлөвлөлт, хяналтын баг, Хариу арга хэмжээний баг, Эрсдлийн үеийн харилцаа холбоо, сургалт мэдээллийн баг, Санхүү хөрөнгө оруулалтын багуудаас тус тус танилцууллаа.

“COVID-19 ЦАР ТАХЛЫН ҮЕД ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙГАА НИЙТ БАГ БҮРЭЛДЭХҮҮН, ХАМТ ОЛОНДОО БАЯРЛАЛАА.