УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН RF MEDICAL КОМПАНИЙ “MYGEN V1000” ЗАГВАРЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛЛОО

2022 оны 04 сарын 19-ны өдөр тус эмнэлэгт УИХ-ын гишүүн, Булган аймгийн УБ дахь нутгийн зөвлөлийн тэргүүн Ц.Анандбазар ажлын албаны бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирж эмнэлгийн удирдлагуудтай уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солиллоо.

Уулзалтын үеэр өндөр давтамжит долгионоор элэг, уушиг, бөөрний хавдар, бамбай булчирхай, венийн судасны өргөслийн үед хэрэглэгдэх чухал шаардлагатай БНСУ-ын RF medical компаний "Mygen V1000” загварын тоног төхөөрөмж хандивлалаа.

УИХ-ын гишүүн, Булган аймгийн УБ дахь нутгийн зөвлөлийн тэргүүн Ц.Анандбазар танд УГТЭ-ийн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ