ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГИЙН ХАМТАРСАН МЭС ЗАСАЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт Люксембургийн ИХ ГҮНТ Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монгол Улсын Зүрх судасны үндэсний төв ба зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь МОН006” төслийн хүрээнд тус эмнэлэг болон БНСУ-ын Ча-Бундан эмнэлэг хооронд байгуулсан Зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулан бэхжүүлэхэд урт хугацааны мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ.

Чан докторын баг хамт олон дээрх хамтын ажиллагааны хүрээнд Зүрх судасны үндэсний төвд 5 дахь удаагаа уригдаж ирж байгаа бөгөөд тус эмнэлгийн зүрх судасны мэс заслын багтай хамтарсан ажлын байрны мэс засал-сургалтыг зохион байгуулж байна.

Мэс заслын хамтарсан баг энэ удаа нэн яаралтай мэс засал эмчилгээ шаардлагатай титэм судас нөхөн сэргээх, гол судасны өргөслийг хиймэл судсаар сольж засах, гол судасны нарийслийг давуулан анастомоз залгах, гол судасны хавхлага солих зэрэг хүнд хэлбэрийн эмгэгтэй нийт 5 эмчлүүлэгчид мэс засал эмчилгээг хийж, өндөр түвшний нарийвчилсан оношилгоо зайлшүй хэрэгцээтэй байгаа 20 гаруй эмчлүүлэчид хамтарсан үзлэг оношилгоо хийх юм.