УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ ОРОН НУТГИЙН ЭМНЭЛГИЙН СУВИЛАХУЙН БАГ БҮРЭЛДЭХҮҮН ТУРШЛАГА СУДАЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАЛАА

Эрүүл мэндийн сайдын Үндэсний лавлагаа шатлалын эмнэлгүүдэд өгсөн үүрэг чиглэлийн дагуу Улсын гуравдугаар төв эмнэлэг баруун бүсийн 4, хангайн бүсийн 3, төвийн бүсийн 1, нийт 8 аймаг, нийслэлийн 2 дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудыг лавлагаа тусламж үйлчилгээний чиглэлээр мэргэжил арга зүйгээр хангах, тусламж үйлчилгээний уялдаа холбоо, залгамж чанар, хүртээмжийг тасралтгүй сайжруулах, нэн эрэлттэй эмч эмнэлгийн мэргэжилтнийг сургаж чадавхижуулахад дэмжлэг үзүүлэх, орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар суурилагдсан оношлогоо эмчилгээний шинэ дэвшилтэт техник технологи, тоног төхөөрөмжийн ашиглалтыг эрчимжүүлэх тогтворжуулах, хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлийн судалгаанд үндэслэн нотолгоонд суурилсан зөвлөмж дэмжлэгт удирдлагаар хангах зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа билээ

Энэ үйл ажиллагааны хүрээнд 2022 оны 04 сарын 26-ны өдөр тус эмнэлгийн сувилахуйн алба Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албаны дарга тэргүүтэй 17 ахлах сувилагчийг өөрийн эмнэлэг дээр хүлээн авч, сувилахуйн тусламж үйлчилгээний аюулгүй байдлын чиглэлээр ажлын байрны сургалт зохион байгуулж, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, харвалт, зүрх судас, мэдрэл, мэс заслын тасгуудын сувилахуйн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцуулж, харилцан туршлага солилцож хамтран ажиллалаа.

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилахуйн баг хамт олон 04 дүгээр сарын 28, 29-ны өдрүүдэд Олон улсын сувилагчдын өдрийг угтан тус эмнэлэг дээр зохион байгуулагдах “Сувилахуйн тусламж үйлчилгээний аюулгүй байдал” сэдэвт Үндсний VIII дахь удаагийн сувилагч мэргэжилтнүүдийн сургалт семинарт оролцох юм.