УГТЭ-ийн МЭРГЭЖЛИЙН БАГ ОРОН НУТГИЙН ЭМЧ НАРТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ГАЖГИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ХИЙЛЭЭ

Энэ үйл ажиллагааны хүрээнд хамтарсан мэргэжлийн баг оношилгоо шаардлагатай нярай, бага насны хүүхдүүдэд зүрхний гажгийн илрүүлэг үзлэг оношилгоо хийсэн бөгөөд нярайн тасагт гүйцэд төрсөн 2 хоногтой, захын судасны хүчилтөрөгчийн хангамж 66%-тай, хөхрөлт ихтэй нярай хүүхдэд зүрхний эхо шинжилгээ хийж, зүрхний хавсарсан гажиг буюу Аномали Эбштейны хүнд зэрэг, уушигны артерийн битүүрээгүй цорго, уушигны артерийн хөнгөн зэргийн нарийсал, зуйван цонх, зүрх 3 тосгууртай байж болох шинж тэмдэгүүд илэрсэн тул нярайн биеийн байдал тогтворжсоны дараа цаг алдалгүй лавлагаа шатлалд очиж нарийвчилсан оношилгоо, эмчилгээ хийлгэх зөвлөгөөг өгч, асуудлыг шийдвэрлэсэн.

Тус эмнэлгийн мэргэшсэн баг бүрэлдэхүүн орон нутгийн эмч нартай хамтарсан үзлэг оношиилгооны дараа холбогдох эмч мэргэжилтнүүдэд сургалт мэдээлэл хийж, тусламж үйлчилгээний зохион байгуулалт, оношилгоо эмчилгээний менежементийн чиглэлээр нэгдсэн хэлэлцүүлэг хийж, энэ удаагийн баг бүрэлдэхүүний үүрэг, хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа үр дүн, хойшдын хамтын ажиллагааныхаа чиглэл, зорилтын талаар харилцан санал солилцож, дүгнэлт хийлээ.