УГТЭ: Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байна

Тэгвэл энэ хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг сувилахуйн тусламж үйлчилгээнд сувилагч мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор 2015 оноос эхлэн Үндэсний хэмжээнд сувилагч мэргэжилтнүүдийнхээ дунд зохион байгуулагдаг "Сувилахуйн тусламж үйлчилгээний аюулгүй байдал" үндэсний сургалт, семинар 8 дахь удаагаа өнөөдөр эхэлж байна.

Сургалтаар сувилахуйн тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг сайжруулахад тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх түүний шийдвэрлэх, арга замыг эрэлхийлэх, сувилагч мэргэжилтний эрдэм судлалын ажлыг дэмжих, судлаач сэтгэлгээг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн мэдлэг ур чадварыг хөгжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэж байна.

Тус сургалт, семинар нь  2 өдөр үргэлжлэх юм.

Эх сурвалж: Arslan.mn