ОРОН ДАЯАР ЭХЛЭХ ЭРТ ИЛРҮҮЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАЛАА

2022 оны 05 дугаар сарын 01 өдөр орон даяар Монгол улсын бүх хүн амын дунд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ эхлэх гэж байгаатай холбогдуулан 04 дүгээр сарын 26-наас 29-ны өдрүүдэд УГТЭ-ээс Орхон аймгийн БОЭТ, Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт томилолтоор ажиллаж байгаа зүрх, тархи уушигны мэргэшсэн эмч нарын бүрэлдэхүүнтэй баг дээрх аймгуудын “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллалаа.

Дээрх эмнэлгийн байгууллагуудад төсвийн хөрөнгө оруулалтаар суурилагдсан байсан Philips фирмийн тархины судасны дуплекс хийх үйлдэл бүхий датчиктай тархины судасны доплерын аппарат, ЭХОКГ болон уушигны спирометрийн багаж зэрэг оношилгооны аппарат хэрэгслийн үндсэн үйл ажиллагаануудын талаар эмч мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зарим эрчимт эмчилгээний зэрэглэлийн болон онош нь тодорхойгүй байсан эмчлүүлэгчдэд хамтарсан үзлэг оношилгоо хийж ажиллалаа.