Гуравдугаар эмнэлгээс 23 байгууллагын 500 орчим сувилагчдын дунд “ЦАХИМ ЛЕКЦ“-ийг зохион байгууллаа

Өчигдөр  "Олон улсын сувилагчдын өдөр" -ийн хүрээнд Улсын Гуравдугаар Төв эмнэлэг /УГТЭ/  -ийн Захиргаа,  Сувилахуйн алба хамтран "Флоренс Найтингейлийн сувилахуйн тэмдэглэл" цахим лекцийг сувилагч нарын дунд зохион байгууллаа.

Арга хэмжээг нээж УГТЭ-ийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир  үг хэлж, нийт сувилагч нарт баярын мэнд хүргэсэн юм.

Тус сургалтад 23 эрүүл мэндийн байгууллагын  нийт 500 орчим хүн оролцсон бөгөөд тус эмнэлгийн Эрдэм шинжилгээ сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Батгэрэл  "Сувилагч гэж хэн бэ, Жинхэнэ сувилахуй гэж юу вэ" гэсэн сэдвээр сонирхолтой лекц уншлаа.