1954 онд “ Анхны мэс заслын больниц” нэртэйгээр Нэгдсэн Гуравдугаар эмнэлэг байгуулагдаж, Рентген кабенит 1954 онд анх “Бурвестник”, “АРД-2”, “УРД-110” рентген аппараттайгаар ажиллаж эхэлсэн. 1972 онд ЭХГ-ийн Рентген оношилгооны тасаг 1972 оны 03 сарын 01нд байгуулагдсан.
МУ-ийн Засгийн газраас П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэгт оношилгооны төв байгуулах шийдвэр гарч 1 миллиард гаруй төгрөгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдож 2007 оны 12-р сарын 01нд нээлтээ хийсэн.
ДОТ-д 2007 оны 10 сард БНСУ-д үйлдвэрлэгдсэн дижитал рентген харалтын аппарат ( ezDRF-1000), 2008 оны 3 сард дижитал рентген, зураг авалтын аппарат ( ezDRF-4000) суурилагдсан.
2010 он эмнэлгийн даргын А/51 тоот тушаалаар Рентген, Оношзүйн тасгуудыг нэгтгэж МУ-ийн Төрийн соёрхолт, Ардын эмч, хүндэт профессор Р.Пүрэвийн нэрэмжит Дүрс оношилгооны лавлагаа төвийг байгуулсан.
2013 оны 10 сарын 01-ны А/17 тоот тушаалаар Оношлогооны төвийн бүтцэнд Дүрс оношилгооны тасаг болон Дурангийн оношилгоо, эмчилгээний тасгийг шинээр зохион байгуулсан.
Улсын хэмжээнд дүрс оношилгооны дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжөөр дүрс оношилгооны тусламж үйлчилгээг иргэдэд мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх, дүрс оношилгоо – сургалт-эрдэм шинжилгээний холбоог тасралтгүй явуулах
Монгол улсын Эрүүл мэндийн салбарт уушгины тэргүүлэх, лавлах зэрэглэлийн тасаг цаашилбал оношлогоо, эмчилгээний улсын лавлах төв болон ажиллах
Одоо тус тасагт Дүрс оношилгооны зөвлөх зэргийн эмч-1, Дүрс оношилгооны эмч–9, ахлах менежер-1, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер-1, дүрс оношилгооны техникч–5 бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс: - АУ-ны доктор, профессор, дүрс оношилгооны зөвлөх зэргийн эмч-1, дүрс оношилгооны тэргүүлэх зэргийн эмч-2, дүрс оношилгооны ахлах зэргийн эмч-2, дүрс оношилгооны тэргүүлэх зэргийн техникч-1, дүрс оношилгооны ахлах зэргийн техникч-2 тус тус ажиллаж байна.
АУ-ны доктор, Дүрс оношлогооны МУ-ын тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор
1984-1990 онуудад Анагаах Ухааны Дээд Сургууль - Хүүхдийн их эмч
1996 онд - Дүрс оношлогооны их эмч
1998 онд - Дүрс оношилгооны мэргэжил дээшлүүлэх курс
2005онд - Цацрагийн аюулгүй хэрэглээ ба Эрүүл мэндийн удирдлагын курс
1990-2000 онуудад - УБ хот СБД Хүүхдийн нэгдсэн 2-р эмнэлэг /Хүний их эмчийн салбарын эрхлэгч/
2000 оноос одоог хүртэл П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт рентген болон дүрс оношлогооны эмч, тасгийн эрхлэгчээр ажиллаж байна.
Бадамсэд - Зөвлөх эмч
С.Жаргалсайхан
С.Сайнтэгш
С.Туяа
Л.Амартүвшин
М.Батмөнх
Г.Солонго
Д.Болормаа
Э.Туул
А.Алтанзул
Н.Цогжавхлан
Б.Дэлгэрмаа
Ж:Өлзийсайхан
Г.Зумбан
Д.Цэцэгмаа
Б.Амарбаяр
С.Шүрэнчимэг
Э.Рэгзэдлхам
Д.Цэрэнпүрэв
О.Орхонтуул
С.Сүх-Эрдэнэ
Т.Дуламсүрэн
Улсын хэмжээнд Дүрс оношилгооны чиглэлээр лавлагаа тусламжийг үзүүлж байна.
Хамгийн сайн хийгддэг оношилгоо, шинжилгээний жагсаалт: