УГТЭ-ийн даргын 2013 оны 10 сарын 01-ны өдрийн А/37 тоот тушаалаар Оношилгооны Төвийн дурангийн хэсгийн үйл ажиллагаа өргөжиж “Дурангийн оношилгоо, эмчилгээний тасаг” бие дааж шинээр зохион байгуулагдсан билээ. Дурангийн оношилгоо, эмчилгээний тасаг нь орчин үеийн техник технологийн өндөр хүчин чадал бүхий аппарат тоног төхөөрөмжөөр тоноглогдон, аюулгүй, цэвэр, ая тухтай орчинд иргэдэд дурангийн тусламж үйлчилгээг чанарын өндөр төвшинд үзүүлэх, дэлхийн анагаах ухааны сүүлийн үеийн ололтуудыг эрдэм шинжилгээ судалгаатай хослуулан ажиллах зарчмыг баримтлан дурангийн оношилгооны чанарыг сайжруулж, эмчилгээний чиглэлийг түлхүү хөгжүүлэн дурангийн тусламж үйлчилгээний “ЛАВЛАГАА ТӨВ” болох зорилт тавин ажиллаж байна. 2007 оны 12 сард ЭМЯ-ны төсвөөр Оношилгооны Төвийн дурангийн кабинетад PENTAX фирмийн видео иж бүрдэл дуран, 2012 оны 6 сард Olympus фирмийн NBI бүхий EVIS EXERA II, ERBE, APC коагуляцийн аппаратыг 2012 оны 12 сард Япон улсын буцалтгүй тусламжаар Olympus фирмийн EVIS EXERA III маркийн сүүлийн үеийн оношилгоо, эмчилгээний аппарат тоног төхөөрөмж суурилагдан эмч, мэргэжилтнүүдийг ур чадварыг дээшлүүлэхэд ихээхэн түлхэц болсон төдийгүй оношилгооны шинэ шинэ арга, технологиуд нэвтрүүлэн ажиллаж байна.
Дурангийн оношилгоо, эмчилгээний тасаг нь хоол боловсруулах эрхтний ба амьсгалын замын дуран гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэж, төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг товлолт ба яаралтай журмаар үзүүлдэг, өндөр нарийн мэргэжилтэй, чадварлаг дурангийн эмч, мэргэжилтэнүүдтэй хамт олон юм.
АУ-ны магистр, дотрын тэргүүлэх зэргийн эмч
1992 онд Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмчээр төгссөн
1997 онд дотрын эмчийн мэргэжил олгох
2002 онд гастроэнтерологи эмчийн мэргэжил олгох
2003 онд дурангийн эмчийн мэргэжил олгох сургалтанд хамрагдсан
Д.Хишгээ - Дүрс оношлогооны ахлах зэрэгтэй
Цэвээндарь - Дотрын тэргүүлэх зэрэгтэй
Г.Жавзандолгор - АУ-ны магистрант
А.Төрболь - Сувилахуйн ахлах зэрэгтэй
Г.Гантогос - Сувилахуйн ахлах зэрэгтэй
Д.Ганцэцэг - Сувилахуйн ухааны бакалавр, сувилахуйн ахлах зэрэгтэй
Дурангийн оношилгоо, эмчилгээний тасаг нь хоол боловсруулах эрхтний ба амьсгалын замын дуран гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэнэ.
Улаан хоолой, ходоод, дээд болон нарийн гэдэс
Уушиг дурандах
Бүдүүн, шулуун гэдэс
Бүдүүн гэдэс дурандах /унтуулагтай/
Цөс, нойр булчирхай сэтгүүрдэх
Дурангаар ХБЗ-Ы-ын салст будаж харах /хромо эндоскопи/
Гуурсан хоолой тодруулагчтай дурандаж зураг авах
Улаан хоолой, ходоод, дээд гэдэс дурандах /Унтуулагтай/
Шинжилгээний хариу хэвлэж гаргах
Ходоодны дуран/унтуулгатай/
Энэхүү шинжилгээ нь гэрэлтүүлэгч бүхий 8.8-9.2 мм-ийн голчтой уян дурангийн тусламжтайгаар улаан хоолой, ходоод, дээд гэдэсний эхлэл хэсгийн салстанд гарч буй эмгэг өөрчлөлтийг илрүүлж оношлохоос гадна дурангийн эмчилгээ хийдэг.
Энэхүү шинжилгээ нь гэрэлтүүлэгч бүхий 8.8-9.2 мм-ийн голчтой уян дурангийн тусламжтайгаар улаан хоолой, ходоод, дээд гэдэсний эхлэл хэсгийн салстанд гарч буй эмгэг өөрчлөлтийг илрүүлж оношлохоос гадна дурангийн эмчилгээ хийдэг.
Энэхүү шинжилгээ нь гэрэлтүүлэгч бүхий 9.8 мм-ийн голчтой уян дурангийн тусламжтайгаар дээд гэдсэнд байрлах том хөхлөгөөр тусгайлсан нэг удаагийн нарийн сэтгүүр оруулж тодосгогч бодис шахан цөс нойр булчирхайн замын рентген зураг авч цөсний замын чулуу, хавдар зэрэг өөрчлөлтийг илрүүлж оношлохоос гадна дурангийн эмчилгээ хийдэг. Хэрэв танд цөс нойр булчирхайн сувгийн нарийсал илэрвэл дурангаар нарийсал тэлэгч (Endoprotesis) тавих хагалгаа хийгдэнэ. Шинжилгээ, ажилбарын явцад танд бага зэргийн өвдөлт, гэдэс дүүрэх, тэлэгдэх шинж тэмдгүүд гарч болно.
ERSP хийлгэхийн тулд Та 1-2 хоногийн өмнө Эмнэлэгт хэвтэж доорхи шинжилгээг бүрдүүлсэн байх шаардлагатай.
Энэ бүх шинжилгээний эцэст ERSP шинжилгээ хийлгэх заалт бүхий өвчний түүх, эмчлэгч эмчийн хамтаар шинжилгээнд ирнэ