Судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төв

Судсан дотуурх оношилгоо эмчилгээний төв

Тус төв нь 2004 онд Ангиографийн оношилгоо, эмчилгээний тасаг болж байгуулагдсанаас хойш Монгол улсын хэмжээнд шинэ технологид суурилсан олон төрлийн судсан дотуурх оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Судсан дотуурх оношилгоо эмчилгээний төвд МУ-ын хүний гавьяат, зөвлөх зэргийн эмч, төвийн эрхлэгч, 5 их эмч, ахлах сувилагч, 4 сувилагч, 2 техникч, 1 инженерийн бүрэлдэхүүнтэйгээр 2 Cat Lab-д 24 цагийн турш зүрхний хурц шигдээс, тархины харвалтын үеийн судсан дотуурх оношилгоо эмчилгээ, элэгний хавдрын судас бөглөх тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэн ажиллаж байна.

Ангиографийн Оношилгоо Эмчилгээний тасаг нь 4 их эмч, 4 сувилагч, 2 техникч, 2 инженерийн бүрэлдэхүүнтэй 2 CATH LAB-д 24 цагийн турш зүрхний хурц шигдээс, тархины харвалтын үеийн судсан дотуурх оношилогоо эмчилгээний тусламж үйлчилгээг цаг алдалгүй яаралтай үзүүлдэг.

Н.Баатаржан

Тасгийн эрхлэгч
Эмч нар
  • Р.Болдбат - Нероангиологич эмч

  • З.Лхагвасүрэн - Нероангиологич эмч

  • Р.Ганбаатар - Нероангиологич эмч

Сувилагч нар
  • Б.Наранцэцэг - Ахлах сувилагч

  • Д.Оюунцэцэг - Хагалгааны сувилагч

  • П.Амаржаргал - Хагалгааны сувилагч

  • Н.Должинжав - Хагалгааны сувилагч

Рентген техникч нар
  • Э.Бямбажав

  • Д.Майнбаяр

Жилд 2430 хүнд 9 төрлийн судсан дотуурх оношилогоо, 14 төрлийн судсан дотуурх эмчилгээг хийдэг.

Оношлогоонд:
  • Зүрхний титэм судасны оношилгоо
  • Зүрхний төрөлхийн гажигийн оношилгоо
  • Захын судасны оношилгоо
  • Том судасны цүлхэнгийн оношилгоо
  • Тархины судасны оношилгоо нийт 9-н төрлийн оношилгоо
Эмчилгээнд:
  • Зүрхний титэм судасны нарийсал бөглөрлийг стентээр тэлэх
  • Уушигний артерийн битүүрээгүй цоргыг шүхрээр хаах
  • Тосгуур хоорондын таславчийн цоорхойг шүхрээр хаах
  • Уушигны артерийн хавхлагийн нарийслыг баллонаар тэлэх
  • Тархины артерийн аневризм стент тавих
  • Тархины артерийн аневризм койлоор бөглөх
  • Тархины хавдарын судсыг бөглөх эмчилгээ
  • Тархины АВМ-ийг бөглөх эмчилгээ
  • Захын судсанд стент тавих
  • Савны хоргүй хавдарыг бөглөх
  • Бөөрний хавдрын тэжээгч судас бөглөх
  • Бөөрний судсаны нарийлыг стент тавиж тэлэх
  • Пейсмекр тавих (зүрхний хэм зохицуулагч суулгах)
  • Ресинхронизация эмчилгээ
  • Элэгний хавдрын тэжээгч судас бөглөх

Ангиографийн эмч нар эрдэм шинжилгээний, судалгааны ажил хийж илтгэл өгүүлэл-145, Ашигтай загвар-18, Шинэ бүтээл-1-ыг практикт нэвтрүүлж оюуны өмчийн газраар баталгаажуулан гэрчилгээ, патент авахын зэрэгцээ 2006 онд “Зүрхний төрлөхийн гажиг, судасны эмгэгийг судсан дотуур оношлон эмчлэх”, ”Эрдэм шинжилгээний илтгэл өгүүллийн эмхэтгэл”, 2007 онд “Элэгний циррозын зарим хүндрэлийн судас бөглөх эмчилгээ” зэрэг бүтээлүүдийг бичиж нийтийн хүртээл болгосон ба “Элэгний циррозын зарим хүндрэлийн судас бөглөх эмчилгээ” бүтээл нь Шинжлэх ухааны шилдэг бүтээлийн 2-р байрын шагналыг “Ангиографийн оношлогооны үндэс“ ном бичиж тэр бүтээл нь 2008 оны INNOVATION сэтгүүлийн шилдэг өргөмжлөл хүртсэн байна.

Зүрх судас сэтгүүрдэх шинжилгээнд Н.Баасанжав 7 жил, Ж.Цог 15 гаруй жил, С.Бадамсамбуу, Паадай нар 2-3 жил тус тус ажиллаж, Б.Жамбалжамц, Д.Эрдэнэчулуун, Б.Содгэрэл нар кардиологи эмчээр үр бүтээлтэй тасралтгүй олон жил ажилласан.

Ж.Цог эмчийг дагалдан доктор З.Лхагвасүрэн 20 жил Н.Бадарч 3 жил ангиологи эмчээр ажилласан ба 1994 оноос З.Лхагвасүрэнг дагалдан Л.Жаргалсайхан, Р.Болдбат нар, 2003 оноос Ц.Дамдинсүрэн, 2004 оноос Р.Ганбаатар 2011 оноос Д.Даваадалай нар ажилласан байна.

Б.Содгэрэл 2003 онд ОХУ-д “Янз бүрийн шалтгаантай цусны даралт ихдэх өвчтэй эрэгтэйчүүдийн өөх тосны солилцооны үзүүлэлтүүд, зүүн ховдлын ханын зузааралт”, З.Лхагвасүрэн 2005 онд “Элэгний хавдрын судсан дотуурх эмчилгээ” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан байна.

Манай оронд 2009 оноос ангиографийн мэргэжил олгох анхны 6 сарын дамжааг академич Н.Баасанжав, АУ-ны доктор З.Лхагвасүрэн нар ”Ач” АУДЭС-ийн дэргэд байгуулан хичээллүүлж анхны 10 эмчийг төгсгөсөн байна.

Сүүлийн 12 жилд /1997-2008/ онд 2217 судас бөглөх эмчилгээ хийж 2000-2011онд 1175 судас тэлэх эмчилгээ хийснээс1165 коронарографийн шинжилгээ түүнээс 412 өвчтөнд зүрхний титэм судсанд стент тавих эмчилгээ хийсэн нь судсан дотуурх эмчилгээний 32% -ийг эзэлж байна.

40 жилд нийт 6451 ангиографийн шинжилгээ хийж, 3392 СДМЗ-ын эмчилгээ хийсэн нь уг эмчилгээ 52.5% -ийг эзэлж, зүрх сэтгүүрдэх шинжилгээний хүндрэл багасч нэр төрөл олширч судсан дотор хийгдэх эмчилгээний аргад шилжээд байна.