1978 онд Бөөр Даралтны 2-р тасаг нэртэйгээр,2 их эмч 20 ортой анх байгуулагдаж,СБД-ийн 10р хорооны хүн амд үйлчилдэг байсан.1978-1995 он хүртэл Бөөрний тасаг,1995-1997 он хүртэл Бөөр,бөөрний даралт ихсэх өвчний тасаг, 1997 оноос одоог хүртэл Бөөр дотоод шүүрлийн тасаг нэртэй ажиллаж байна. Одоо тус тасаг нь 35 ортой, 2 зөвлөх эмч, 8 их эмч,11 сувилагчтай нийт 19 хүний бүрэлдхүүнтэйгээр нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Тус тасаг нь Их эмч 7, сувилагч 14, нийт 21 хүний бүрэлдэхүүнтэй, 35 ортой үйл ажиллагаа явуулж байна.Үүнээс: Их эмч: МУ-ын Зөвлөх зэрэгтэй-1, Тэргүүлэх зэрэгтэй -3, Клиникийн профессор-3, магистр-2 Сувилагч: бакалавр зэрэгтэй-4, ахлах зэрэгтэй-2
АУ-ны магистр,тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор
1983 онд АУДС-ийг их эмч мэргэжилээр төгссөн.
1992 онд бөөрний эмчийн мэргэжил дээшлүүлэх курс хийсэн.
Тус эмнэлэгт 33 дахь жилдээ ажиллаж байна.
Б.Мэнд-Амар - АУ-ны магистр,тэргүүлэх зэргийн эмч
Н.Нямдарь - АУ-ны магистр,тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор
Ё.Энхбат - АУ-ны магистр, ахлах зэргийн эмч
Д.Болормаа - АУ-ны магистр,ахлах зэргийн эмч
С.Мөнхзул. АУ-ны магистр, Дотоод Шүүрлийн Булчирхайн эмч
УБ хотын бүх дүүргүүдийн болон төрөх эмнэлгүүдэд бөөрний болон дотоод шүүрлийн булчирхайн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг.
Бөөрний түүдгэнцэрийн ба завсрын эдийн цочмог болон архаг үрэвсэлт өвчин
Бөөрний бүтцийн эмгэгүүдийн мэс заслын бус эмчилгээний үе шат
Бөөрний архаг болон цочмог дутагдал
Бөөрний шалтгаант даралт ихсэх өвчин
Чихрийн шижин түүний хүндрэлүүд
Бамбай булчирхайн хордлого ба дутагдал
Эмийн болон гемодиализ эмчилгээ
КШР-ийн шинжилгээ
Шинжилгээний хариу хэвлэж гаргах
Хэвлийн ЭХО, цээжний рентген харалт,Зүрхний цахилгаан бичлэг,ШЕШ,ЦЕШ, биохимид бөөрний үйл ажиллагаа