2017 оны УРИА

Гемодиализ эмчилгээний тасаг

ГЕМОДИАЛИЗ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ

2011 онд ШУГТЭ нь Тайваны Үндэсний Их Сургуультай хамтын ажиллагааны хүрээнд диализ эмчилгээг тус эмнэлэгт нээн ажиллуулахад туслалцаа хүссэний дагуу Тайваны Yндэсний Их Сургууль болон Тайваны Rotary club of Taipai Sun Young-3480 клубын ерөнхийлөгч Chen-Jung Wang болон бусад гишүүдийн санаачилгаар 2011оны 7 сард Тайваны Үндэсний Их Сургууль диализийн Fresenius загварын 20 аппарат (хуучин ажиллаж байсан) бэлэглэсэн. 2012 онд “Амьдрал бол ус” төслийн хүрээнд Тайвань,Япон,Гонк Конг,Монголын Нийслэл Ротару клубын гишүүдийн хамтарсан тусламжийн шугамаар тасгийн барилгын засварын зардал,ус нэрэгч аппарат болон түүний тээвэрлэлтийн зардал болох 24000$ буцалтгүй тусламж болгон өгсөнөөр эмчилгээнд шаардлагатай аппарат тоног төхөөрөмжөөр хангагдсан билээ. Ийнхүү Монгол Улсын Эрүүл Мэндийн тухай хууль, Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд ЭМСЯ-ны Сайдын 2012 оны 11 сарын 16-ны өдрийн 375 тоот тушаалыг үндэслэн ЭД-ын 2013 оны 1 сарын 11-ны өдрийн А/04 тоот Гемодиализ эмчилгээний тасгийг нээн ажиллуулах тушаалаар тус тасаг 2013.02.29-ний өдөр Гемодиализ эмчилгээний тасаг нэртэйгээр нээгдсэн түүхтэй. Тус тасаг нь өнөөдрийг хүртэл тусламж үйлчилгээг хүн арддаа тасралтгүй үзүүлж байна.

ЗОРИЛГО:
Хамт олны оролцоо,хүн бүрийн үнэтэй хувь нэмэр,бид бүгдийн хамтын нэгдэл

Тус тасагт: 1-Тэргүүлэх зэргийн эмч, 2-АУ-ны магистр, 4-ахлах зэргийн сувилагч, 2-бакалавр сувилагч, 1-Монгол улсын шилдэг сувилагч, 3-ШУГТЭ-ийн шилдэг сувилагч зэрэг чадварлаг мэргэшсэн хамт олон ажиллаж байна.

Долгорсүрэн Мөнхзул

Тасгийн эрхлэгч

Монгол Улсын дотрын тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр

  • 1999 онд Анагаах ухааны их сургуулийг Хүний их эмчийн мэргэжлээр төгссөн.

  • 1999-2001 онд Дотрын резидентурын сургалт

  • 2000 онд Анагаах ухааны магистр

  • 2003 онд Хэт авиан оношлогооны олгох сургалт

  • 2004 онд Бөөрний их эмчийн мэргэжил

  • 2004 онд Дотоод шүүрлийн их эмчийн мэргэжил

  • 2012 онд Гемодиализ

  • 2012 онд БНСУ-д Бөөр,Бөөр орлуулах эмчилгээ

  • 2013 БНСУ-д Гемодиализ

  • 2014 Япон улсад Гемодиализ

  • 2015 Гонк Конг улсад Бөөр орлуулах эмчилгээ

  • 2015 Тайван улсад Бөөр орлуулах эмчилгээ

Эмч нар
  • Г.Сарангэрэл - АУ-ны магистр

Сувилагч нар
  • Д.Энхбаяр - Монгол улсын 2012 оны шилдэг сувилагч, ШУГТЭ-ийн 2012 оны шилдэг сувилагч, бакалаврын боловсролтой Сувилахуйн ухааны тэргүүлэх зэргийн сувилагч,Гемодиализ эмчилгээний мэргэшсэн сувилагч

  • Ч.Баасанжав - МУ-н Сувилахуйн ухааны ахлах зэргийн сувилагч, ШУГТЭ-ийн 2013 оны шилдэг сувилагч Гемодиализ эмчилгээний мэргэшсэн сувилагч

  • Ц.Хонгорзул - МУ-н Сувилахуйн ухааны ахлах зэргийн сувилагч, Гемодиализ эмчилгээний мэргэшсэн сувилагч

  • Х.Цэцэгмаа - МУ-н Сувилахуйн ухааны ахлах зэргийн сувилагч, Гемодиализ эмчилгээний мэргэшсэн сувилагч

  • П.Отгонмядаг - Гемодиализ эмчилгээний мэргэшсэн сувилагч

  • Б.Энхцэцэг - МУ-н Сувилахуйн ухааны ахлах зэргийн сувилагч, Гемодиализ эмчилгээний мэргэшсэн сувилагч

  • Д.Галсанжав - Гемодиализ эмчилгээний мэргэшсэн сувилагч, бакалав боловсролтой

  • С.Цээсүрэн - Техникийн Ухааны магистр Гемодиализ эмчилгээний мэргэшсэн инженер

  • Г.Алтанзул - Гемодиализ эмчилгээний мэргэшсэн техникч

Гемодиализ эмчилгээний тасаг нь бөөрний архаг болон хурц дутагдлын үеийн бөөр орлуулах эмчилгээний нэг болох Гемодиализ эмчилгээг хийх. Үүнд:

  • Сонгино хайрхан дүүрэг, Баянгол дүүрэг, ГССҮТ, ТЗТЭ-д харьяаллын дагуу эмчилгээ, сувилахуйн тусламж үйлчилгээг 3 дахь шатлалын түвшинд яаралтай журмаар шуурхай үзүүлэх

  • Байнгын диализ эмчилгээтэй үйлчлүүлэгчдийг хуваарийн дагуу тасралтгүй эмчилгээг явуулах

  • Амбулаторийн үзлэг: Зөвлөгөө өгч хяналтанд аван бөөрний дутагдлын эцсийн шатанд орохоос урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд диализ эмчилгээнд шилжүүлэх

  • Хэвлийн диализ эмчилгээг шинээр нэвтрүүлэн хийх

Бөөрний хурц дутагдал:
  • Преренальный

  • Ренальный

  • Постренальный

Бөөрний архаг дутагдал:
  • Бөөрний өвчний үеийн

  • Чихрийн шижингийн үеийн

  • Системийн өвчний үеийн

  • Даралт ихсэлтийн үеийн

  • Удамшлын өвчний үеийн

  • Бөөрний архаг өвчний үеийн цус багадалтын эмчилгээнд эритропоэтиний үзүүлэх нөлөө 2011 он
  • ШТЭ-ийн БДШБТ 2010 онд хэвтэн эмчлүүлэгсдийн шээсний нянгийн шинжилгээнд хийсэн дүгнэлт 2011 он
  • Бөөрний нянгийн гаралтай архаг өвчний үед Уламжлалт анагаах ухааны эмийн үзүүлэх нөлөөг судалсан нь 2012 он
  • Гемодиализийн тасгийн эмчлүүлэгчдийн өвчлөлийн байдалд судалгаа хийсэн нь
  • Гемодиализийн тасгийн архаг диализийн эмчилгээний үр дүнг тооцох нь
  • Гемодиализ эмчилгээний цэвэршүүлсэн ус бэлтгэх системийн тухай
  • Хэвлийн диализ эмчилгээниий зарчим
  • Гемодиализ эмчилгээний зарчим
  • Улсын гуравдугаар эмнэлэгийн эмгэг судлалын шинжилгээгээр бөөрөнд гарсан эмгэг өөрчлөлтийн тохиолдлыг судалсан нь
  • Бөөрний цочмог дутмагшлын үеийн гемодиализ эмчилгээний үр дүнг тооцсон байдал
  • Гемодиализийн эмчлүүлэгчдийн фтор ихтэй хоол хүнсниий хэрэглээ болон гиперфосфатемийн үед илрэх шинж тэмдгийг судалсан нь
  • Хронодиализийн эмчлүүлэгчдэд бөөрний архаг дутагдал, остеопороз үүсэх эрсдэл болохыг баталсан нь
  • Ази дахь хэвлийн диализ эмчилгээний үр дүн хүндрэл
  • Гемодиализийн үеийн сэргээн засах эмчилгээ
  • “Manual of clinical dialysis” Suhail Ahmad University of Washington