Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн алба

Эмчилгээний Хоол Үйлдвэрлэлийн Тасаг

Эмчилгээний хоол үйлдвэр-лэлийн алба нь эмнэлгээр үйлчлүүлэгчдэд зохистой хоол, шим тэжээлийн талаархи мэдээ мэдээлэл, эмчилгээний болон нийтийн хоолны тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэн эмчилгээний 15 тасагт хэвтэн эмчлүүлж буй 120.560 эмчлүүлэгч, 32.610 ээлжийн эмч ажилчид, 13.000 иргэдэд үйлчилж байна.

Дэлхий даяар тархсан цар тахлын халдварын энэ үед 22.961 эмчлүүлэгч, 148 сахиур, 7.960 эмч ажилтнуудад өдрийн 5 удаагийн давтамжтайгаар хоолны тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэн ажилласан.

2002 онд эрүүл мэндийн салбарт анх удаа тус эмнэлэг нь бодисын солилцооны өөрчлөлт буюу шим тэжээлийн дутагдал, илүүдэлтэй холбоотой үүсэж буй өвчнүүдэд тохирсон бие махбодид зохицон нийцэж, дээд зэргээр шингэн шимэгдэх эмчилгээний хоолоор үйлчлэх эмчилгээний хоолны “ЭХ ГАЛ” төслийг хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд элэг, цөсний эмгэгтэй эмчлүүлэгчдийн хоолны илчлэг, уураг, амин дэм, эрдсийг тооцоолон, эмчилгээний хоолны цэс, технологийн картыг боловсруулан, хоол эмчилгээг үйлдвэрлэлд нэвтрүүлээд 19 жил болж байна. Үүний үр дүнд жилд дунджаар 12.000 орчим эмчлүүлэгчдийн хоолны дэглэм алдагдах эрсдэл багасч эмчилгээний үр дүн сайжирсан.

Дээрхи төслөөс улбаалан чихрийн шижин, гемодиализ эмчилгээ, мэс заслын дараах, харвалт шигдээсийн эмгэгийн үеийн өвчний оношид тохирсон долоо хоногийн эмчилгээний хоолны цэс боловсруулан, батлуулж, тусгай тогоочоор гардан хоол үйлдвэрлэлийг явуулж, эмчлүүлэгч бүрт хоолыг захиалгын дагуу өрөөнд нь хүргэн олгож байна. Уламжлалт эмчилгээний тасаг, Ерөнхий эмчилгээний тасгуудад иж бүрдэл тавган системээр хоолыг олгож байгаа нь ч дээрхи төслийн үр дүн юм.

Эмчлүүлэгчийн эрүүл мэндийн боловсрол дээшилж, эмчилгээний хоолоор үйлчлүүлэх хүсэлтэй хэвтэн эмчлүүлэгчид олширсонтой холбогдуулан захиалгат төлбөртэй хоолоор үйлчлэх үйлчилгээг нэвтрүүлсэн.

Тус тасаг нь нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

О.Урандэлгэр

Тасгийн эрхлэгч
  • .............................

  • ................................

Тус алба нь:
  • Хоол үйлдвэрлэлийн технологич - 1

  • Үйлчилгээний техник технологич - 2

  • 1-р зэрэгтэй тогооч - 2

  • 2-р зэрэгтэй тогооч - 4

  • 3-р зэрэгтэй тогооч - 4

  • 4-р зэрэгтэй тогооч бэлтгэгч - 6

  • Мэргэшсэн үйлчилгээний ажилтан - 2

Үйл ажиллагаанууд:

Эмчилгээний хоолны хэсэг нь 2 ээлжээр ажиллаж, хоолыг тасаг нэгж, үйлчлүүлэгч нэг бүрт хүргэж үйлчилдэг. Буфетын үйлчилгээ нь эмч ажилтан, үйлчлүүлэгч нарт өдөр бүр баталгаажсан хоолны цэсээр хөнгөн шуурхай үйлчилж байна.

  • Эмчилгээний хоолыг өвчний үе шат, үйлчлүүлэгчийн биеийн байдал, тухайн үед зонхилон илэрч байгаа бодисын солилцооны хямралын зэрэглэл лабораторийн шинжилгээний өөрчлөлт зэргийг харгалзан үйлчлүүлэгч тус бүрт хоолны шимт бодис, илчлэг,найрлагын тохироо, бэлтгэх арга технологийн хувьд тохируулан олгох

  • Эмчлүүлэгч, үйлчлүүлэгчийн өвчний байдал, биеийн жин болон илчлэгийн хэрэгцээнд тохирсон хоолны цэсийн /ххолны дугаар/-ын дагуу эмчлүүлэгчдэд зөвлөх

  • Эмчлүүлэгч,үйлчлүүлэгчдэд эмчилгээний хоол болон зохистой хооллолтын чиглэлээр зөвлөгөө, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж зөв хоолллох мэдлэг дадлыг төлөвшүүлэх

  • Эмнэлгийн эмч,ажилчдад амт чанартай түргэн хоолоор үйлчлэх

  • Өглөө шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчдэд өглөөний цай, буфетын үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэх

  • Эмчлүүлэгч түүний ар гэр, сахиурууд,нэмэлт хоол захиалга,гемодиализ эмчилгээний үеийн захиалгат хоолоор хүргэж үйлчлэх