“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНД ХҮРТЭЭМЖТЭЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТАНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

“Эрүүл мэндийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй үзүүлэх ДЭМБ-ын аргачлал”-аар сургагч багш бэлтгэх сургалтыг ДЭМБ, Канад сангийн дэмжлэгтэйгээр АИФО байгууллага, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Бие бялдар сэргээн засах судлалын монголын нийгэмлэг хамтран АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль дээр 2022 оны тавдугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

“Эрүүл мэндийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй байлгах ДЭМБ-ын аргачлал” нь Тогтвортой Хөгжлийн Зорилт (ТХЗ) 3-ийн хүрээнд бүх нийтийн эрүүл мэнд, сайн сайхан байдлын төлөө болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бусадтай адил тэгш авах эрхийн хүрээнд хийгдсэн.

Сургалтад 6 аймаг, 2 дүүрэг, УГТЭ-ийн нийт 35 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд эхний шатны сургалтанд хамрагдаж СЗТ-ийн эрхлэгч С.Дэлгэрмаа, хөдөлгөөн засалч Б.Лхагвадорж, Ш.Янжинлхам нар СУРГАГЧ БАГШ боллоо.