УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-ААР ШАЛГАРЛАА

Тус эмнэлэг энэ удаагийн “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2022” үзэсгэлэнгээс Мэдрэлийн мэс заслын үндэсний багийн хэмжээнд гадаадын зочин профессорын дэмжлэгтэйгээр нутагшуулж буй тархины саатай хүүхдүүдийн “Нугасны арын мэдрэлийн ёзоорыг сонгомолоор тайрах ризотоми мэс засал эмчилгээний технологи”-оороо “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарлаа.

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2022” үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн 13 эмнэлэг, эмнэлгийн тоног, төхөөрөмжийн 14, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх 41, БНСУ-ын 11 байгууллага нийт 80 орчим байгууллага оролцож, эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн шинэ техник технологи, эмчилгээ, оношилгооны арга, аргачлалаа танилцуулсан.

Дашрамд дурдахад тус эмнэлэг нь Эрүүл мэндийн шилдэг технологи нэвтрүүлэгч байгууллагаар ийнхүү 5 дэх удаагаа шалгарч байна. Өмнө нь 2016, 2018, 2019, 2021 онуудад дараалан шалгарч байсан билээ.