УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “ЭРСДЛИЙН БААТАР” ӨРГӨМЖЛӨЛ, ХҮНДЭТГЭЛИЙН ЦОМ ГАРДАН АВЛАА

2022 оны 10 сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан энэ удаагийн форум нь оны хамгийн том асуудал болох эдийн засгийн хямрал, түүнийг тойрсон бизнес болон нийгмийн эрсдэлийн сэдвүүдийг хөндөхийн зэрэгцээ дэлхий дахинд цар тахал эрчимжиж, Ковид-19-өөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгаа энэ цаг үед дараагийн цар тахлын давлагаанд бид ямар бэлтгэлтэй байх талаарх мэргэжилтнүүдийн судалгааны үр дүнг танилцуулсан болно.

Энэ жил тус форумын үйл ажиллагааны нэг онцлог нь анх удаа “Эрсдлийн баатруудаа алдаршуулья” хэмээсэн үйл ажиллагаа байсан бөгөөд Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэрэгжиж буй тархины цус тасалдах харвалтын үеийн судасны бүлэн уусгах эмчилгээний ““АЛТЕПЛАЗА” төслийн үр дүнг өндрөөр үнэлэн, тус эмнэлгийг эрдэнэт 11 хүмүүний амь насыг аврах үйлсэд үнэнчээр зүтгэн, эрүүл энхийн ээлжгүй манаанд зогсож, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж буйг үнэлэн “ЭРСДЭЛИЙН БААТАР” хэмээн өргөмжлөн, хүндэтгэлийн цомоор батламжилсан байна.

Яагаад алтеплаза гэж?

Алтеплаза эм нь тархины судас, зүрхний титэм судсан доторх бүлэнг уусгах өндөр үйлчилгээтэй, онцгой заалтаар хийгддэг эм юм. Энгийн үед цус шингэлэх зорилгоор хэрэглэдэггүй. Зөвхөн тархины цус харвалт, зүрхний хурц шигдээсийн үед тархины судас, зүрхний титэм судасны цусны бөглөрлийг гаргах, бүлэнг уусгах зорилгоор гар халдах зорилгоор эмнэлгийн нөхцөлд эмчийн хяналтан дор багаар ажиллаж хийгддэг эмчилгээ юм.

Энгийнээр хэлбэл, зүрхний шигдээс, тархины харвалтын үед анхны шинж тэмдэг гарснаас хойш алтан цаг буюу 2-4 цагийн дотор өндөр түвшний эмчилгээ буюу алтеплазаг хийхэд маш богино хугацаанд хүний амь нас авардаг байна.

Шигдээс болсноос хойш хугацаа алдалгүй эмнэлгийн тусламж авснаас хамааран эмчилгээний үр дүн өөр өөр байдаг хэдий ч хугацаа алдалгүй протокол, удирдамжийн дагуу бүлэн уусгах эмчилгээг амь нас 100% аврагдаж, харвалтаас үүдэх хөдөлмөрийн чадвар алдалт, саа саажилт багасах, бүлэн арилах хүртэл үр дүнг өгдөг.

Хэдий хүний амь насыг богино хугацаанд аврах шидтэй тун ч гэлээ, нэг алтеплаза тунгийн үнэ өртөг нь өндөр учраас улсын хэмжээнд хүртээмж нөөц хангалтгүй байдаг байна. Нэг тун алтеплазагийн үнэ 1200 доллар тул төсвийн байдлаас шалтгаалан олон тоогоор авах боломжгүй аж.

Иймд Мандал Даатгал ХК-аас хүртээмжийг нь нэмэх, нэн яаралтай тулгамдсан үед хүний амь аврах боломжтой энэхүү эмээс 50 тунг захиалан Улсын гуравдугаар эмнэлэгт хүлээлгэн өгсөн нь 2022 оны 9 сарын байдлаар 11 хүнд бүлэн уусгах эмчилгээ хийн амь насыг нь аварчээ. Тиймээс эдгээр тун бүрийн цаана айл өрхийн нэгэн эрхэм хүний аминаас гадна харвалтаас үүдэн гарах сөрөг үр дагаврыг бууруулдгаараа сэтгэлзүйн болон эдийн засгийн хувьд ч том тусламж, хөрөнгө оруулалт болж буй юм.