Талархал

\"П.Н Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг \"-н \"Уушги судлалын тасаг\"-н нийт эмч сувилагч, ажилтан албан хаагчдад баярласан талархсанаа илэрхийлж байна. Иргэн миний бие тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тус эмнэлэг нь үйлчилгээ сайтай, найрсаг сайхан хамт олонтой, иргэдэд сэтгэл дүүрэн эмчилгээ хийж байгаад нь баярлаж байна. Тухайн эмнэлгийн нийт албан хаагч, эмч сувилагч нарт цаашдын ажилд нь амжилт хүсэхийн зэрэгцээ бүгдэд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү.