Талархал

Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасагт миний үеэл дүү Дүүрэнбилэгийн Увидас нь тархины хорт хавдрын хагалгаанд орсон бөгөөд одоо биеийн байдал нь хүндхэн байгаа юм. Гэхдээ мэдрэлийн мэс заслын эмч н.Энхболд, мэдээгүйжүүлэгч эмч н.Батцэцэг, н.Цэнд-Аюуш, хагалгааны эмч н.Ганбаатар болон хагалгааны баг хамт олон нь байнга эргэж тойрч асууж сэтгэл гаргаж, өндөр хүчин чармайлт гаргаж ажиллаж байгаад талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэн ерөөж байна. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү.