ЗҮРХНИЙ МЭС ЗАСЛЫН ХАМТ ОЛОНД

Сайн байна уу? Дорж овогтой Лувсандавга буюу миний аав 2015.05.08-нд “Судасны бөглөрөл” оноштойгоор хагалгаанд орж баруун хөлөө тайруулж хагалгаа амжилттай болсон. Хагалгаанаас хойш бага зэрэг шарх хүнд, үхжилттэй эмнэлгийн хяналтанд байсан. Харин үүнээс хойш 2-3 сарын турш боолт тасралгүй хийлгэж өдөр бүр цаг нар, баяр наадмыг үл хайхран амратын өдөр болгон миний аавын төлөө сайхан сэтгэл гарган боолт хийж аавыг минь өдий зэрэгтэй болгож өгсөн. Иймд хагалгаа хариуцаж хийсэн эмч Нямсүрэн, боолтны сувилагч Мөнхтунгалаг, үзэж зөвлөгөө өгч байсан эмч Бат-Ундрал, Энхдорж нартаа маш их баярлаж, талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Одоо аав минь эдгэрч, эрүүл сайхан болсонд маш их баярлалаа. Цаашдын ажил, төрөлд нь өндөр амжилт хүсье.

Хэнээс: Эмчлүүлэгч Лувсандавгын охин Болор-Эрдэнэ болон гэр бүлийхэн

Хаяг: Улаанбаатар хот