Талархал

Улсын 3 дугаар төв эмнэлгийн эмчлэгч эмч н.Золзаяа, н.Жавзан-Орлом ахлахтай Уушги судлалын эмч нар, н.Батцэцэг ахлахтай сувилгааны хамт олон, Соёл, үйлчилгээний ажилтан н.Энжаргал болон эмнэлгийн бүх эмч, эмнэлгийн ажилтнууддаа эмчилгээ үйлчилгээг минь маш сайн хийж өгсөнд талархаж байна. Харилцаа сайтай, хүний төлөө гэсэн сэтгэлтэй, түргэн шуурхай үйлчилгээтэй та нартаа ажлын өндөр амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү.