Талархал

П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасагт нурууны дискний хагалгаанд ороод өнөөдөр эмнэлгээс гарч байна. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй танд ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Цаашдаа олон хүний алтан амийг авраарай. Ард иргэдийнхээ энхийн манаанд үргэлж зогсдогт баярлалаа. Б.Мөнхбаатараас