Талархал

Шастины нэрэмжит улсын Гуравдугаар төв эмнэлгийн Амбулаторийн Мэдрэлийн тасгийн эмч н.Ууганбилэгт талархал дэвшүүлж байна. Хэд хэдэн удаа үзүүлж эмчлүүлсэн. Настай хүнийг сайхан хүлээн авч маш ойлгомжтой тайлбарлаж өгч эмчилгээ хийж өгсөн. Ойрын хэдэн жил ийм сайн ур чадвартай, сайхан харилцаатай, хүнийг гэсэн сэтгэлтэй эмчтэй таараагүй. Н.Ууганбилэг эмчдээ ажлын өндөр амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг ерөөж байгааг минь уламжилж өгнө үү. Маш их баярлалаа.