Талархал

Манай ээж 8-р сарын дундуур ШУГТЭ-т зүрхний шигдээсний хагалгаанд орсон. Тус эмнэлгийн Зүрхний шигдээсний эрчимт эмчилгээний А тасгийн эмч н.Бямбацогт, үзлэг оношилгооны эмч н.Мөнхтулга, н.Содцэцэг нарт талархал илэрхийлж байна. Шөнө гэж цааргалалгүй яаралтай хагалгаа хийж ээжийн минь амь насыг аварсанд баярлаж байна. Ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Л.Дарьсүрэнгийн гэр бүлээс