Талархал

Миний нөхөр ШУГТЭ -т сахараар хүндэрч очоод ерөнхий мэс заслын эмч Цэрэндорж, сувилагч Өлзийсүрэн нь хүлээж авч тусламж үйлчилгээ үзүүлэн, ерөнхий мэс заслын эмч Батдэлгэр мэс засал нээж, сувилагч Мягмармаа, Оюунномин, Алтантуяа, асрагч Янжаа, боолтын сувилагч нартаа болон хагалгааны дараа орж ирж тусламж үйлчилгээ үзүүлсэн зүрхний эмчдээ маш их баярлаж талархаж байгааг минь холбогдох газарт нь уламжилж өгнө үү. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та бүхэндээ ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье \nЦаашдаа олон хүний алтан амийг авраарай