Талархал

\"ШУГТЭ\"-н \"Бөөр дотоод шүүрлийн булчирхайн тасаг\"-н эмчлэгч эмч Д.Гэрэлмаа, резидэнт эмч Н.Золзаяа болон сувилагч нарт баярласан талархсанаа илэрхийлж байна. Иргэн миний бие тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарч байгаа бөгөөд эмчлүүлэх хугацаанд маш их сэтгэл зүтгэл гарган ажиллаж иргэдэд харилцаа хандлагын жишиг бүхий үйлчилгээ үзүүлсэнд Бэлтгэл хурандаа Норовнямын Мягмардорж миний бие маш их баярлаж талархаж байна. Нийт эмнэлгийн хамт олон болон ажилтан албан хаагч нартаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөж байна. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү.