Талархал

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эрчим эмчилгээний тасгийн хамт олон, эмч н.Уугантуяа болон эмч сувилагч нарт талархал илэрхийлж байна. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та бүхэнд ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү.