Талархал

Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны мэс заслын тасгийн их эмч н.Ганбат мөн их эмч н.Мөнхжаргал, амбулаторийн тасгийн боолтын сувилагч н.Мөнхтунгалаг нарт маш их баярласан талархсанаа илэрхийлж байна. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та бүхэнд ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Цаашдаа улам их хөгжиж дэлхийд танигдсан мундаг эмч нар болоорой гэж хүсэн ерөөе. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү.