Талархал

Миний ах Д.Эрдэнэ-Очир нь \"ШУГТЭ\"-н Эрчимт эмчилгээний харвалтын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд одоогоор ухаангүй байгаа. Ахыг маань тус тасгийн эмч н.Ууганбаяр эмчилж байгаа бөгөөд тус эмчдээ болон тасгийн үйлчлэгч, асрагч болон сувилагч нарт маш их баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байна. Тус тасгийн үйлчлэгч, асрагч болон сувилагч нар нь ахыг маань өөрийнхөө ах дүү нарт тусалж байгаа юм шиг ямар ч ялгаваргүй сайхан хандаж, асаргаа сувилгааг нь хамгийн сайнаас илүүгээр хийж өгч байгаа. Ар гэрээс нь туслалцаа авахгүй үйлчилгээ үзүүлж байгаа. Тэдгээр эмч албан хаагч нартаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж ажлын өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү.