Талархал

П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлгийн Ц.Лочин эрхлэгчтэй Ерөнхий мэс засал, мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний тасгийн хамт олонд талархал илэрхийлж байна. Тасгийн эрхлэгч эмч Ц.Лочин, эмчлэгч эмч Б.Батдэлгэр, мэдээгүйжүүлэх эмч Д.Оюунбилэг, н.Дэмид-Од, н.Батцэцэг, сувилагч н.Алтанчимэг, н.Дэлгэрмаа, н.Ангараг болон бусад тасгийн хамт олонд баярлалаа. Р.Оюунгэрэл миний бие 2022.07.22-нд маш хүнд байдалтай тус тасагт хэвтэж, яаралтай эмчилгээнд орж, 21 хоног эмчлүүлсэн. Миний амь насыг минь аварч, би 3 сар хэвтэрт байсан. Одоо эрүүл саруул болж, элэг бүтэн байгаа нь алтан гарт, цагаан нөмрөгт баатруудын ач буян юм шүү. Та нартаа баярлаж талархсанаа гүнээ илэрхийлье. Та бүхний ажил үйлс өдрөөс өдөрт өөдлөн дэвжих болтугай.