Талархал

ШУГТЭ -ийн амбулаторийн боолтын сувилагч Мөнхтунгалагт талархал илэрхийлмээр байна. Миний нөхөр мэс засалд орж шарх нь эдгэхгүй байсан юм. Тус сувилагч нь нөхрийн минь хагалгааны шархыг сайхан цэвэрлэж, боолт хийж сайхан эдгээж өгсөн юм. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, ард иргэдийнхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байдагт тан баярлаж талархаж байна. Таны ажил хөдөлмөр, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү.